Мариог охиноо ойшоодоггүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Мариог охиноо ойшоодоггүй гэжээ

Хөл бөмбөгийн од Марио Балотеллиийг охиноо нэг нэг их ойшоодоггүй төдийгүй түүнийг охиныхоо өмнө ямар нэг хариуцлага үүрэхийг ч хүсэхгүй байгаа талаар найз бүсгүй Рафэалла нь гомдолсон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гана гаралтай хөл бөмбөгийн од Марио, загвар өмсөгч Рафэалла нарын харилцааг сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаад байгаа.

Өмнө нь хосууд хайрын романс дэлгээд удаагүй харилцаагаа тасалж, тэдний салалт фэнүүдийнх нь дунд бас л ойлгомжгүй байдал үүсгэсэн юм. Учир нь хосуудыг салах яриа гарч эхлэх үед Рафэалла Мариогийн хүүхдийг тээж хөл хүнд болсон тухайгаа мэдэгдсэн. Түүнчлэн Рафэалла Мариогийн хүүхэд мөн гэж батлахыг тулд генийн шинжилгээ хүртэл хийлгэсэн нь тэдний харилцаа одоог хүртэл үргэлжлэхэд нөлөөлсөн бололтой. Рафэалла энэ сарын 7-нд охинтой болсон бөгөөд саяхан тэрээр “Chi” сэтгүүлд ээж болсон талаараа сонирхолтой яриа өрнүүлж охинтойгоо авахуулсан зургаа тавьсан. Харин энэхүү ярилцлагыхаа үеэр тэрээр охиноо төдийлөн ойшоодоггүй хэмээн Мариог буруутгасан утгатай зүйл ярьсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж