
Өмнө нь хосууд хайрын романс дэлгээд удаагүй харилцаагаа тасалж, тэдний салалт фэнүүдийнх нь дунд бас л ойлгомжгүй байдал үүсгэсэн юм. Учир нь хосуудыг салах яриа гарч эхлэх үед Рафэалла Мариогийн хүүхдийг тээж хөл хүнд болсон тухайгаа мэдэгдсэн. Түүнчлэн Рафэалла Мариогийн хүүхэд мөн гэж батлахыг тулд генийн шинжилгээ хүртэл хийлгэсэн нь тэдний харилцаа одоог хүртэл үргэлжлэхэд нөлөөлсөн бололтой. Рафэалла энэ сарын 7-нд охинтой болсон бөгөөд саяхан тэрээр “Chi” сэтгүүлд ээж болсон талаараа сонирхолтой яриа өрнүүлж охинтойгоо авахуулсан зургаа тавьсан. Харин энэхүү ярилцлагыхаа үеэр тэрээр охиноо төдийлөн ойшоодоггүй хэмээн Мариог буруутгасан утгатай зүйл ярьсан гэнэ.

