“Зоргоор ертөнцийн урсгал” хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

“Зоргоор ертөнцийн урсгал” хэвлэгджээ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Гүнрэгжавын Ишхүүгийн шинэ ном “Зоргоор ертөнцийн урсгал” нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Яруу найрагч Г.Ишхүү нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат бөгөөд 1980-аад оноос уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрээр “Хаврын зэрэглээ”/1994/, “Өвсөн шугуй”/2000/, “Сарны гэгээ”/2003/, “Хөх тоосны чимээлэн”/2003/, “Цаг цагийн монгол”/2006/, “Цагаан дундуур туучна”/2007/, “Зүрхний урлан”/2008/, “Сэтгэлийн шивнээ” CD/2009/, “Хөхрөгч чинадын эгшиг”/2011/, “Авто батальоны алтан цадигийн товчоон”/2012/ зэрэг яруу найргийн олон ном хэвлүүлжээ. “Зоргоор ертөнцийн урсгал” нь түүний хэвлүүлсэн 12 дахь ном ажээ. Г.Ишхүүгийн уран бүтээл Дэлхийн яруу найргийн түүвэр боть, Монголын уран зохиолын 108 боть, Мөнгөн үеийн яруу найраг, Монголын уран зохиолын цомирлог зэрэгт багтсан бөгөөд орос, англи, хятад хэлээр хэвлэгдэн гарчээ.  

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж