Пакистанд цагдаа нарыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Пакистанд цагдаа нарыг хулгайлжээ

Пакистаны баруун хойд хэсгийн  хилийн шалган нэвтрүүлэхийн гурван цэг рүү Талибан зэвсэгт бүлэглэлийн дайчид халджээ. Автомат буу, гранат, хүнд машин техникээр иж бүрэн зэвсэглэсэн дайчид Афганистантай хил залгаа орших Пешавар хотын хилийн шалган нэвтрүүлэх гурван ч цэг рүү дайрч, хагас цэрэгжүүлсэн цагдаагийн хэсгийн  хоёр ажилчны амийг хөнөөж, 22 цагдааг хулгайлсан байна. Энэ нь Пакистаны хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр  энэ арванхоёрдугаар сард гарч буй гурав дахь зэвсэгт халдлага аж. Тус халдлагын хариуцлагыг Пакистаны Талибан зэвсэгт бүлэглэл хүлээхээ мэдэгдэж, 30 гаруй цагдаагийн ажилчныг хулгайлан барьцаалсан гэж мэдэгджээ. Пакистаны Засгийн газраас цэргийн хүчнийхнийг дайчлан тусгай ажиллагаа явуулж, хулгайлагдан барьцаалагдсан цагдаа нарыг зэвсэгт бүлэглэлийн гараас суллаж авахаа мэдэгдсэн байна. Пакистан улсын хилийн хамгаалалтын цэгүүдэд нийт 100 гаруй хагас цэрэгжилттэй цагдаагийн ажилчид ажилладаг аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж