Этгээд маягийн өнгө төрх, дуу хоолойгоороо олон мянган фэнүүдээ байлдан дагуулдаг Дуучин Лэди Гагагийн амьдралыг харуулсан баримтат кино үзэгчдийн хүртээл болох гэнэ. “Bad Romance”-ийн од тэрээр энэхүү баримтат киноныхоо багт Америкийн шилдэг гэрэл зурагчдын нэг Терри Ричардсонтой хамтран ажиллаж байгаа юм байна.
Лэди өмнө нь өөрийн амьдралыг өгүүлэх шинэ баримтат киног гаргах тухайгаа мэдээлж байсан ч сүүлийн үед энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байсан юм. Тэгвэл баримтат киноны ажил дөнгөж эхлэж байгаа учраас хэзээ үзэгчдийн хүртээл болохыг хэлэх нь эрт байгаа талаар Лэди өөрийн Tweeter хуудсанд бичсэн аж. Түүнчлэн хэдхэн хоногийн дараа гарах шинэ оны эхээр тэрээр “ARTPOP” нэртэй шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА