Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгох тов зарлаад байна. Тэгвэл өчигдөр “Никитон”-ы Бачка буюу дуучин Б.Батчулууныг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгох гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Монголын рок попын ferrari гэгддэг түүнийг Гавьяат жүжигчин болох гэж байгаа талаар Facebook, Twitter-ээр фенүүд нь жиргэцгээж, зарим нь бүр баяраа тэмдэглэж эхэлсэн сурагтай байна шүү.
Б.МАРАЛ