Дуучин Кэти Перри хөгжимчин Жон Майертэй болзож эхлээд удаагүй байгаа ч Зул сарын баяраар Жон Майерийг Санта-Барбара хотод амьдардаг эцэг, эхийнхээ гэрт урьж, хамтдаа баяр тэмдэглэжээ. Хосууд Кэтигийн гэр бүлийнхэнтэй Зул сарын баярын өдрийг найрсаг уур амьсгал дунд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Харин маргааш нь Кэти, Жон нар Зул сарын баярыг хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүстэй хуваалцахаар “Dream” буяны сангийн нэрийн өмнөөс өвчнүүд дээр зочлон, бүтэн өдрийг хамт өнгөрүүлжээ. Дуучин Кэти Перри Жон Майертай болзож эхэлснээсээ хойш үргэлж баяр хөөртэй байх болсон бөгөөд Жон Майер ч түүнд маш их анхаарал, халамж тавьдаг аж. Сонирхуулахад, Жон Майэр Кэти Перрид Зул сарын бэлэг болгож, онцгой хийцтэй гитар бэлэглэсэн байна.
Б.АНХТУЯА