Хятад интернетэд хяналт тогтооно гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Хятад интернетэд хяналт тогтооно гэв

Хятадын Коммунист намын шинэ  удирдагчид төрийн албан хаагчдын тухай таагүй мэдээллүүдийг сүүлийн үед иргэдэд ихээр хүргэж байгаатай холбоотой өөрийн улсын  цахим ертөнцөд хяналт  тавих ёстойг илэрхийлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Хятадад интернэт ертөнцөд төрийн албан хаагчид тэр дундаа өнгөрөгч арваннэгдүгээр сард томилогдсон төрийн шинэ удирдагч Си Жинпин тэргүүтэй түүний дагалдагсдыг шүүмжилсэн өнгө аястай мэдээллүүд нэг бус удаа  гарсан аж.

Иймд Хятадын шинэ удирдагчид төрийн албан хаагчдыг сөргөөр ард түмэнд ойлгуулж байгаа нь цаашид улс төрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлж болзошгүй хэмээн үзэж, ийнхүү цахим ертөнцийн мэдээлэлд хяналт тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байгаа бололтой. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадад зарим цахим хуудаснаас төрийн албан хаагчидтай холбоотой мэдээллүүдэд иргэдийн янз бүрээр илэрхийлсэн комментыг авах, эсвэл цахим хуудсанд төрийн албан хаагчидтай холбоотой зарим нэг мэдээллийг гаргахад хязгаар тогтоосон талаар мэдээлжээ. Интернэт ертөнцөд хяналт тогтоох асуудлаар Хятадын удирдагчид өнөөдөр буюу баасан гаригт болох ээлжит  хурлаар авч хэлэлцэх гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж