Тейлор Свифт хамгийн өглөгч

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт хамгийн өглөгч

Америкийн “DoSomething.org”  сайтаас улиран одож буй 2012 оны хамгийн өглөгч алдартнуудыг тодруулан зарлажээ. “Gone Good of 2012” гэх тус жагсаалтыг тэргүүлж, хамгийн өглөгч хүнээр кантри дуучин Тейлор Свифт тодорсон байна. Тэрээр буяны байгууллагын идэвхитэн төдийгүй “Кантри хөгжмийн алдрын музей”-д дөрвөн сая ам.долларын хандив өргөжээ. Түүний араас дуучин Майли Сайрус “Saving Spot! Rescue” гэх амьтны эрхийг хамгаалах бүлэгт нэгдэж, тэнэмэл амьтдыг орон гэр, асрах эзэнтэй болгох ажилд идэвхийлэн оролцдогоос гадна “Save The Music”, “Starkey Hearing”, “Make-A-Wish” зэрэг сангуудын ажлаараа  хоёрдугаарт нэрлэгджээ. Харин удахгүй аав болох гэж буй жүжигчин Channing Tatum “Rainforest”  санд гүйцэтгэсэн үүргээрээ гуравдугаарт бичигдсэн байна. Дуучин Лэди Гага “Born This Way” гэх хоёр дахь цомгийнхоо нэрээр нэрлэсэн буяны сан үүсгэн байгуулж, бусдад тусламжийн гараа сунган ажиллаж буй үйлсээрээ дөрөвдүгээрт оржээ. Мөн Канадын залуу од Жастин Бибер “Pencils of Promise”, “Believe Charity Drive” зэрэг буяны байгууллагын ажлаараа жагсаалтын тавдугаарт багтсан байна. Эхний тавд орсон дээрх өглөгч алдартнуудын араас телевизийн хөтлөгч Робин Робертс, дуучин Pink, сагсчин Леброн Жеймс, дуучин Селена Гомез, жүжигчин Иэн  Сомерхолдер, гэр бүлийн хоёр болох Jay-Z, Бейонси нар, жүжигчин Жорж Такеи, Бен Аффлек, Эмма Стоун, Эндрю Гарфильд нар, телевизийн хөтлөгч Райан Сикрест, дуучин Дэми Ловато, Кэрри Андервуд зэрэг алдартнууд жагссан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж