
Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлөгөөний ачаалал нэмэгдэж, хотын төвийн зарим замд түгжрэл үүсэж, хөдөлгөөн удааширч байна. Тиймээс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зарим уулзварт хөдөлгөөний зохицуулалт хийлээ. Өнөөдрөөс эхлэн Гранд Плазагийн уулзварт Энхтайваны өргөн чөлөөнөөс Амарсанаагийн гудамж руу зүүн эргэж орох, 11-р сургуулийн арын уулзвар, Энхтайваны өргөн чөлөөнөөс Чоймболын гудамж болон Партизаны гудамж руу, мөн Улсын их дэлгүүрийн урагшаа Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж руу зүүн эргэж орохийг түр хугацаагаар хориглолоо. Тус гурван уулзвар Энхтайваны өргөн чөлөөнд зөвхөн чигээрээ болон баруун эргэлт хийн явах болно. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар Баруун 4-н замын уулзвар, Сөүлийн гудамж, Их тойруугаар явж уг гудамжууд руу орох боломжтой юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд тухайн уулзварт Энхтайваны өргөн чөлөөгөөр чигээрээ явах автомашины тоо нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар сайжрана гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.