
Тухайлбал, иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 35 тэрбум төгрөг, жилийн өмнөхөөс 18.1 хувь буюу 444.9 тэрбум төгрөгөөр өсч 2905.6 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 3.7 хувь буюу 55 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 42.5 хувь буюу 427.5 тэрбум төгрөгөөр өсч, 1432.4 тэрбум төгрөг болсон байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 14.9 хувь буюу 45.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 25.7 хувь буюу 89.8 тэрбум төгрөгөөр буурч 259.1 тэрбум төгрөг болсон ажээ. Ийнхүү нийт хадгаламжийн 68.8 хувь нь төгрөгийн, 31.2 хувь нь валютын хадгаламж эзэлж юм байна.
У.БОЛОР