Миранда, Орландо нар найзындаа зочлов

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Миранда, Орландо нар найзындаа зочлов

“Victoria"s Secret”-ийн үзэсгэлэнт загвар өмсөгч Миранда Керр болон жүжигчин Орланда Блум нарын харилцаа хөндийрч, тэднийг салах гэж буй тухай сүүлийн үед Америкийн хэвлэлээр шуугих болжээ. Харин хосууд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүйгээр барахгүй олны өмнө хамтдаа гарч ирэлгүй удсан нь дээрх мэдээллийг баталсан мэт байв.

Харин өчигдөр Миранда, Орландо нар хүү Флиннийхээ хамтаар Лос-Анжелес хотын Лос Фелизэд амьдардаг нэгэн найзындаа зочилсон байна. Загвар өмсөгч Миранда Керр найзындаа зочлохдоо энгийн байдлаар хувцаслаж, шар өнгийн ноосон цамц, жинсэн өмд өмсөн, жижиг даавуун цүнх барьсан байжээ. Харин түүний нөхөр Орландо Блум хар даавуун цамц, хар хөх өнгийн жинсэн өмд өмсчээ. Америкийн “In Touch” сэтгүүлд энэ сарын эхээр хосуудыг хоёр тийшээ болсон тухай мэдээлэл цацагдсан бөгөөд тухайн үед Орландогийн ээж Сониа дээрх мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргаж байсан юм. Их Британийн жүжигчин Орландо Блум, Австралийн модель Миранда Керр нар өнгөрсөн 2010 онд гэрлэж, дараа жил нь Флинн хүүгээ өлгийдөн авчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж