![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2012/12/cbf652c4928fd319/d86a60e7dea2a11bbig.jpg)
Өдгөө 37 настай Кейт Уинслетийн хувьд хуримын ёслолоо тэгтэл нууцалж, маш даруухан хийсэн нь энэ бол хосуудын аль алиных нь гурав дахь гэрлэлт гэдэгтэй холбоотой юм. Кейт Уинслетийн анхны хайрын эзэн нь жүжигчин Стивен Тредре байсан бөгөөд тэд Стивенийг ясны хорт хавдраар 34 насандаа харамсалтайгаар хорвоог орхих хүртэл тав орчим жил үерхсэн байна. Кейт хожим Стивен Тредрегийн талаар “Миний амьдралын хамгийн чухал хүн байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Үүний дараа Кейт Уинслет 1997 онд найруулагч Жим Триплтонтой учирчээ. Хосууд 1998 онд хуримлаж, Мила гэдэг охинтой болсон ч 2001 онд салсан байна. Жимээс салсныхаа дараа Кейт Уинслет Сэм Мендестэй болзох болсноор 2003 онд Карибын далайн эрэг дээр охин Миа болон гурван найзынхаа хамт нууцаар хуримлажээ. Хосууд удалгүй Жо Альфа нэртэй хүүтэй болсон боловч мөн л 2010 онд хоёр тийшээ болсон аж.