
Ууланд мод бэлтгэж байсан залуу амиа алдсан харамсалтай хэрэг Булган аймгийн нутагт гарчээ. Энэ талаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт мэдээлэл өгсөн байна. Уг хэргийн дуудлага өчигдөр 03:58 цагт иржээ. Дуудлагын дагуу эрлийн баг очиход тракторынх нь ус хөлдчихсөн, эзэн нь холдоод нилээд удсан бололтой байсан гэнэ. Алга болсон залууг 06 цагийн үед олсон бөгөөд хөрөөдөж байсан модондоо даруулсан байдалтай олджээ. Тус хэрэг Булган аймгийн төвөөс 55км-ийн зайтай ууланд гарсан аж.