Милла Йововичийн багын төрх

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Милла Йововичийн багын төрх

“Resident Evil” киноны од, жүжигчин Милла Йовович Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг болохоосоо өмнөх зургаа “Twitter”-т байршуулжээ. Милла Йовович багынхаа зурагны дор “Би аль эртний зургаа оллоо. 70-аад он” хэмээн тайлбар бичсэн байна.  Өдгөө 37 настай жүжигчин Милла Йовович 1975 онд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украйны нийслэл Киев хотод төржээ. Түүний аав Серби гаралтай, хүүхдийн эмч мэргэжилтэй хүн байсан бол ээж нь Оросын жүжигчин Галина Йовович юм. Тэдний гэр бүл Миллаг таван настай байхад АНУ-ын Калифорни мужид нүүж иржээ.  Дараа нь тэр Лос-Анжелес хотод сургуульд явж эхэлсэн ч өнгөрсөн үеэ нууж, хэлний аялагаа засахад маш хэцүү байсан гэнэ. Тухайн үед хүүхдүүд түүнийг “Оросын тагнуул, коммунист” гэхчилэн дууддаг байсан тухай тэрээр хожим сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үүнээс үүдээд Милла 12 настайдаа сургуулиа хаяж, загвар өмсөж эхэлсэн бөгөөд жилийн дараа мэргэжлийн моделийн гэрээ хүлээн авч байжээ. Тэр маш чадварлаг модель байсан ч хүсэл сонирхолдоо хөтлөгдөн кино урлагт хүч үзэх болсон гэнэ. Милла Йовович 2009 онд зохиолч, найруулагч Пол Уильям Скотттой гэрлэжээ. Хосууд гэрлэхээсээ хоёр жилийн өмнө Эвэр Габон охиноо өлгийдөн авсан байна. Милла Йовович үүнээс өмнө 16 настай байхдаа “Dazed and Confused” кинонд хамтран дүр бүтээж байсан жүжигчин Шон Эндрюстэй гэрлэж байсан ч ердөө хоёр сарын дараа Миллагийн ээж гэрлэлтийг нь хүчингүй болгуулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж