
Аврах ажилтнуудын төлөөлөгч Маккейннигийн мэдээлснээр шатсан айлын нэг өрөөг 39 настай Брайн Полетто, Девид Раперт нар хөлслөн амьдардаг байсан гэнэ. Гал гарах үеэр тэдний нэг нь мөн амиа алдсан бол нөгөө нь амьд үлдсэн ч хүнд зэргийн түлэгдэл авсан гэнэ. Амиа алдсан хүүхдүүд гурваас найман насныхан байсан бөгөөд байшинд байсан тэдний гурван нохой мөн үхжээ. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна.
Эмнэлэгт хүргэгдсэн Рабертийн АР-д мэдээлснээр хүүхдүүдийн эцэг, эх тусдаа амьдардаг бөгөөд тэд эцгийнхээ гэрт амьдардаг байжээ. Харин Зул сарын баярыг ээжтэйгээ тэмдэглэхээр ирээд бүгд ийн харамсалтайгаар амиа алдсан байна.
Э.АНХТУЯА