
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Харилцах дансанд баталгаа гаргах нь буруу, Монголбанк ямар үзэл баримтлалаар ажиллаад байна вэ гэдгийг ярих цаг болсон байна. Ер нь энэ арилжааны банкууд эрхлээд байгаа нь улстөрчидтэй холбоотой” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Банкныханы буруутай ажиллагаанаас болж Анод дампуурч, Зоосыг Төрийн банк болгон хувиргасан. Түүн шиг юм болохгүй гэх газаргүй, харилцах дансанд баталгаа гаргасан нөхцөлд. Эцэст нь буруутай этгээдүүд баахан мөнгө завшаад гадаад руу алга болоод өгдөг, ардах ачааг нь ард түмэн үүрээд үлддэг байж таарахгүй. Ийм нэг залилангийн юм оруулж ирдэгээ болих хэрэгтэй” гэсэн юм.
Ийнхүү харилцах дансанд баталгаа гаргахаар төсөлд оруулж ирсэн саналын томъёоллыг тойрон гишүүд маргалдаж байгаад чуулганыг завсарлуулаад байна. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Сануулахад, үдээс өмнөх хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дуусган батлаад байна.