Английн Премьер лигийн “Ливерпуль” багийн эзэд багийнхаа амьд домог Стивен Жеррардтай зодог тайлах хүртэл нь гэрээ хийхээр бэлтгэж байгаа талаар BBC Sport мэдээлэв. Тэдний мэдэгдсэнээр багийн менежэр Брэндан Рожерс Жеррардтай хийх гэрээг боловсруулах ажилдаа идэвхийлэн орсон бөгөөд хугацаа тодорхойгүй нэгэн гэрээ тун удахгүй хийгдэх өндөр магадлалтай гэсэн байна. Рожерс нэг бус удаа Жеррардыг “Ливерпуль” багийн хамгийн чухал хүн гэж нэрлэж байсан юм. Тэрээр саяхан BBC-д өгсөн ярилцлагадаа “Жеррардын гэрээний хугацаа дууссан ч тэрээр “Ливерпуль”-ийн гол хүн хэвээрээ байх болно” хэмээсэн байна.
Энэ жил 32 настай хамгаалагчийн хувьд анх 1998 онд “Ливерпуль”-д дебутээ хийж, 2004-05 оны Аваргуудын лигт “Ливерпуль” гайхамшиг бүтээхэд тэрээр багаа ахлан тоглосон юм. Тэртээ 2003-2004 оны улиралд тэрээр “Челси”-д очих талаар яригдаж байсан ч одоогийн Челсигийн дасгалжуулагч Рафаэл Бенитез түүнтэй 20 сая ам.долларын өндөр үнэ бүхий гэрээг хийж багтаа үлдээж байсан түүхтэй юм.
Жерард 14 жил “Ливерпуль”-д тоглохдоо 423 тоглолтод оролцож 92 гоол оруулаад байна.
Score Studio