Эцэг Буш эрчимт эмчилгээ хийлгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Эцэг Буш эрчимт эмчилгээ хийлгэж байна

АНУ-ын  экс Ерөнхийлөгч Жорж Херберт Волкер Буш  буюу “Эцэг буш”-ийн биеийн байдал өнгөрөгч ням гаригаас эхлэн чилээрхсэн  талаар түүний гэр бүлийнхэн эх сурвалжуудад мэдээлжээ. Эцэг буш одоогоор Техас мужийн Хьюстоны “Methodist” эмнэлгийн эрчимт эмнэлэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гэр бүл ойр дотныхон нь түүний биеийн байдалд маш их санаа зовниж байгаа аж.

Өдгөө 88 настай экс Ерөнхийлөгч өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-наас эхлэн бронхит буюу мөгөөрсөн хоолойн үрэвслээ эмчлүүлэх юм. Тэрээр 1983-1993 он хүртэл АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бол түүний хүү Жорж Буш 2001-2009 оны хооронд АНУ-ын  43 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон, улс орноо удирджээ
 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж