Юанийн арилжааны санал ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Юанийн арилжааны санал ирсэнгүй

Монголбанк өнөөдөр /12 дугаар сарын 27/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаагаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1392.80-1393.50 төгрөгийн ханшаар 25.0 сая ам.доллар худалдан авах, 1396-1399 төгрөгийн ханшаар 16.5 сая ам.доллар худалдах санал тус тус ирүүлсэн бол Төв банкнаас энэхүү арилжаанд оролцсонгүй. Харин юанийн санал ирээгүй юм байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж