“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа энэ талаар нийтэлсэн байна. Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанкнаас бүрэн олгож дуусчээ. Хамгийн сүүлд 5,4 тэрбум төгрөгийн дөрөв дэх зээлийг “Эрдмийт” компани Хаан банкнаас нэг жилийн хугацаатай авсан байна. Монголбанк, Засгийн газрын хамтарсан “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг өнгөрөгч 10 сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг болох “Гурилын нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хувьд гурилын үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах шатанд явж байгаа ажээ.
Т.ДАРХАН