ЕХ, АНУ сөргөлдөгч талуудад зөвшилцөөн хийхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

ЕХ, АНУ сөргөлдөгч талуудад зөвшилцөөн хийхийг уриалав

Египетэд явагдсан бүх нийтийн санал асуулгын дараа Европын холбоо, АНУ сөргөлдөгч талуудад хандан зөвшилцөлд орохыг уриалав.

“Египетэд болсон бүх нийтийн санал асуулгын дараа Европын холбоо, АНУ сөргөлдөгч талуудад хандан зөвшилцөлд орохыг уриалав. Барууны орнууд зөвшилцөөн хийх цаг ирлээ гэж тооцож байгаа” хэмээн DAPD агентлаг энэ сарын 26-нд мэдээлжээ.

ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын Дээд комиссар Кэтрин Эштон “Санал асуулгаар ихэнх нь шинэ Үндсэн хуулийг дэмжсэн гэх дүнг анхааралдаа авлаа” гэжээ. Үүнтэй зэрэгцэн санал хураалтад сонгогчдын 33 хувь нь оролцсон гэдэг баримтыг бас анхааралдаа авсан гэж Эштон онцлоод “Нийгэмд зөвшилцөөн хэрэгтэй учраас би дахин талуудад хандан яриа хэлцэлд орохыг уриалж байна” гэжээ. 

"Египетийн ардчиллын ирээдүй зөвшилцлөөс хамаарна"

Үзэл бодлын сөргөлдөөнөө зохицуулахыг ерөнхийлөгч Мохаммед Мурсид хандан АНУ уриалсан байна. “Египетийн ардчиллын ирээдүй нь шинэ ардчилсан журам хэрэглэх тухай болон шинэ институцийн үйл ажиллагааны тухай өргөн цар хүрээтэй зөвшилцөөнийг хийж чадахаас хамаарна” гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгчийн орлогч Патрик Вентрелл мэдэгдсэн байна. Түүний үзсэнээр Египетийн засгийн газар олон тооны асуудлаа шийдэхийн тулд үр дүнтэй ажиллах ёстой гэнэ.

Үүний зэрэгцээ ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мохаммед Мурсид онцгой хариуцлага ноогдож байгаа. Тэрээр “итгэлцлийг бэхжүүлэх чиглэлд” алхамууд хийх ёстой бөгөөд мөн "улс орныхоо улс төрийн үйл явдлыг дэмжих ёстой”  хэмээн Гадаад бодлогын албаны төлөөлөгчийн мэдэгдлээс AFP иш татан дамжуулжээ. Олон тооны египетчүүд шинэ Үндсэн хуулийн агуулгаар  өөрсдийн түгшүүрийг гаргаж байгааг тэр онцолжээ.

Бэлтгэсэн Ш,МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж