Никарагуад галт уул дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Никарагуад галт уул дэлбэрэв

Никарагуагийн нийслэл Манагуа хотын ойролцоох, тус улсын хамгийн өндөр “San Cristobal” нэртэй галт уул өчигдөр дэлбэрч, их хэмжээний үнс, хий агаарт цацагдсан байна. Галт уул дэлбэрсний дараа оршин суугчдын аюулгүй байдлыг хангахаар тус улсын Засгийн газар ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 1.745 метрийн өндөр уг галт уул сүүлийн жилүүдэд идэвхижсэний улмаас хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард мөн дэлбэрчээ. Албаныхны мэдэгдсэнээр “San Cristobal” галт уул  мягмар гаригийн оройноос эхлэн идэвхижиж эхэлсэн бөгөөд дээрх галт уулаас гурван километрийн зайтай орших 300 айл өрхийг одоогийн байдлаар  нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Түүнчлэн тус улсад дараалан болсон  газар хөдлөлтийн дараа 2008 оноос эхлэн уг галт уул хэд хэдэн удаа дэлбэрч байгаа нь энэ аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж