Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 16-нд болсон Парламентын доод танхимын бүх нийтийн сонгуулиар ялалт байгуулсан Японы Либерал ардчилсан намын лидер, 58 настай Шинзо Абэ тус орны шинэ ерөнхий сайдаар томилогдсон юм.

Фото AFP/ Yoshikazu Tsuno

Шинзо Абэ 1954 оны есдүгээр сарын 21-нд төржээ. Тэрээр залгамжлагдсан улстөрчийн гэр бүлээс гаралтай. Түүний өвөө Нобүсүкэ Киши ерөнхий сайд байсан бол Абэгийн эцэг Шинтаро Абэ Японы Гадаад хэргийн сайд байсан юм. Харин Абэ өөрөө 2006-2007 онд ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэрээр Токиогийн Сэйкэй их сургуулийн Эрх зүйн факультетыг дүүргэжээ.

Шинэ ерөнхий сайдын улс төрийн карьер 1980-аад оноос эхэлсэн бөгөөд тэр Гадаад хэргийн сайд байсан эцгийнхээ хувийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Хоёр жилийн дараа эцгийгээ нас барсан 1991 онд Абэ парламентын доод танхимд сонгогдсон бөгөөд Абэ энэ танхимын депутатаар зургаан удаа  сонгогдож байлаа. ЗХУ /ОХУ/ харилцаагаа сайжруулах гэсэн эцгийнх нь эрмэлзэл түүний улс төрийн үзэл бодолд нөлөөлснийг шинжээчид хэлдэг. Хүнд өвчин туссан тэрээр сайдын тушаалаа орхисны дараа түүхэнд анх удаа Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачевыг Японд айлчлуулах ажлыг гүйцэтгэсэн байлаа. Тэр нь Шинтаро Абэгийн оролцсон албан ёсны сүүлчийн арга хэмжээ болжээ.

Шинэ ерөнхий сайд эцэг нь Зөвлөлт, Оростой харилцаагаа хэрхэн явуулах төлөвлөгөөнийх нь талаар сайн мэддэг. Гэхдээ тэрээр юуны түрүүнд АНУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг чухалчилдаг Абэ хоёр орны сайн харилцаа нь Японы аюулгүй байдлын  баталгаа гэж үздэг ажээ. Харин үүний зэрэгцээ Хятадтай харилцаагаа чангалах ёстой гэдгээ нуухгүй байгаа. Японы ерөнхий сайдынхаа хувьд тэр анхны гадаад айлчлалаа АНУ-д хийх юм.

Дотоод бодлогодоо Абэ тус орны дайны дараах Үндсэн хуулийг хуучирсан гээд шинэчлэхийг эрмэлздэг. Нэн түрүүнд Японд өрийн армитай байхыг зөвшөөрдөггүй Үндсэн хуулийн заалтыг  өөрчлөхийн төлөө Абэ байгаа.

Абэ санхүүгийн бодлогоо илүү уян хатан байлгах ёстой гэдэг учир Төв банкныхаа бие даасан байдалд хязгаарлалт тавих хүртэл шахалт үзүүлэх эрмэлзэлтэй. Ирэх сараас тэрээр Төв банкныхаа удирдлагаас инфляцийн босгыг 1-2 хувь хүртэл өсгөхийг шаардах гэнэ. Санхүүгийн зах зээл шинэ ерөнхий сайдын эрмэлзэлд мэдрэмжтэй хандан түүнийг сонгогдохын өмнөхөн иенийн ханш доллартай харьцуулахад 85 иен болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж