”НҮБ-ын “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнцийг бий болгох” уриалгын хүрээнд Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон хүүхэд, өсвөр үеийнхний сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Өмгөөлөгч” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Ц.Галбадрахыг НҮБ-ын “Хүүхдийн элч” сэтгүүлчээр өргөмжилсөн батламжийг өчигдөр буюу 2012 оны 12 дугаар сарын 26-нд гардуулсан байна. Түүний бичсэн, нэрт хүмүүсийн бага насны дурсамжийг хүүрнэн өгүүлсэн “Би багадаа” төгсөшгүй цуврал ном агуулга, ач холбогдлоороо хүүхэд багачуудад үр нөлөөгөө өгч буйг онцолж энэхүү хүндтэй үүргийг хүлээлгэж буй ажээ.
Б.МАРАЛ