Гадаад хэргийн сайдаар Фүмио Кишида томилогдов

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Гадаад хэргийн сайдаар Фүмио Кишида томилогдов

Фүмио Кишидаг АНУ-аар "мэргэжсэн" хүн гэж тооцогддог. Гадаад хэргийн сайдаар 55 настай улстөрчийг сонгосон нь Японы бодлогод АНУ-тай явуулж байгаа харилцаа чухал болохыг харуулж байна.

Фото REUTERS/ Kim Kyung-Hoon

Японы Гадаад хэргийн сайдаар Фүмио Кашида томилогдсон тухай Reuters агентлаг мэдээллээ. Фүмио Кишида нь АНУ-аар мэргэжсэн хүн гэхэд болно. Гадаад хэргийн сайдаар 55 настай улстөрчийг сонгосон нь Японы бодлогод АНУ-тай явуулж байгаа харилцаа чухал болохыг харуулж байна. Өмнө нь Окинава арлын хэргийн сайд байсан Кишида Гадаад хэргийн сайдаар томилогдсон болохоор Окинавагийн өмнөд хэсэг дэх “Фүтэмма” гэдэг Америкийн тэнгисийн цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх асуудал найштайгаар шийдэгдэнэ гэсэн магадлал өндөр боллоо. Японы шинэ ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрыг эзэн хаан Акихитогоор батлуулах ёслол лхагва гаригийн орой  хааны ордонд болсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж