Бангладеш 150 мянган тахиаг устгана

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Бангладеш 150 мянган тахиаг устгана

Бангладешийн нийслэлээс 40 км-ийн зайтай Газипур хотын Bay Agro  гэх фабрикт шувууны томууны H5N1 вирус илэрчээ.  Өнгөрсөн даваа гаригт хэдэн арван шувуу үхсэний дараа шинжилгээнд явуулсан дээжээс шувууны томууны вирус илэрч, томууны дэгдэлт батлагджээ.

"Бангладешийн Хөдөө аж ахуйн байгууллага шувууны томуу илэрсэн фабрикийн 150 мянган шувууг устгах шийдвэр гаргасан байна" гэж лхагва гаригт AFP агентлаг мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр, Бангладешийн нийслэлээс 40 км-ийн зайтай Газипур хотын Bay Agro  гэх фабрикт шувууны томууны H5N1 вирус илэрч, олон тооны шувуу үхсэн байна. "Фермд ойролцоогоор 150 мянган тахиа байсан. Одоогоор 120 мянган тахиаг устгаад байна" гэж Хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч Мосаддек Хосейн (Mosaddeq Hossain) мэдэгджээ.

2007 оны шувууны томуугийн дэгдэлтээр шувууны аж үйлдвэрийн дэлхийн лидерүүдийн нэг гэгдэх Бангладеш сая гаруй шувуугаа устгаж байсан юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын арванхоёрдугаар сарын 17-ны мэдээгээр шувууны томуугийн улмаас 2003 оноос хойш 360 хүн амиа алджээ. Мэргэжилтнүүд энэ ханиад нь хүнээс хүнд халдварладаггүй зөвхөн шувуудтай шууд ажилладаг хүмүүст халддаг гэж үздэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж