Жессика хөл хүнд болсноо албан ёсоор зарлав

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Жессика хөл хүнд болсноо албан ёсоор зарлав

Жүжигчин Жессика Симпсон ээж болоод удаагүй ч дахин жирэмсэлсэн тухай шар хэвлэлүүд мэдээлж байсан нь үнэний ортой байжээ. Дуучин бүсгүй хөл хүнд болсон тухайгаа Twitter-тээ бичиж, албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард амаржсан бөгөөд охин Максвэлл нь өдгөө долоон сартай юм.

Жессика Симпсон анх жирэмсэн болсон тухайгаа өнгөрсөн жилийн “Halloween”-ий баяраар фенүүддээ дуулгаж байсан бол энэ удаад баяртай мэдээгээ хуваалцах өдрөөр Зул сарын баярыг сонгожээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж