NEWS агентлаг шилдэг нийтлэлчдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

NEWS агентлаг шилдэг нийтлэлчдээ тодрууллаа

Мэргэжлийн сэтгүүлзүйн байгууллагын хувьд тухайн жилийн шилдэг нийтлэл, уран бүтээлийн шагнал сэтгүүлчдийн хувьд хамгийн том бөгөөд үнэ цэнэтэй, өрсөлдөөн ихтэй шалгуур байдаг. Тэр тусмаа олон авьяаслаг сэтгүүлч, нийтлэлчтэй NEWS агентлагийн хувьд жил бүрийн оны шилдэг нийтлэл, шилдэг нийтлэлч шалгаруулах мөч хамгийн бахархалтай, баяртай сэтгэл догдлом мөчүүдийн нэг. Өнгөрсөн оны амжилт бүтээлээ дүгнэж, ирэх оныхоо гарааг билэгдэн буй энэ өдрүүдэд NEWS агентлагийн NEWS.mn сайт уламжлал ёсоор оны шилдэг нийтлэлчдээ шалгаруулан зарлаж байна. 

Уншигч, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлч, уран бүтээлчдээрээ бид бахархаж, уншигч олон маань ч тэднийг халуун дотноор хүлээн авдагт талархдагаа дашрамд илэрхийлье.

NEWS агентлагийн Оны шилдэг нийтлэлчээр:

Тоймч Дамжингийн Оюунцэцэг:  “Инфляци ба нам төвшин”, “Намуудын намар”, “Ялж ялагдаж сураагүй хоёрын тэмцэл”, “Мөнгөний авдарт хэн хэдийг нөөцөлж, хэдийг зарах вэ”, “Си-д Ху-гаас өртөөлөх Хятад”, “Хойд Солонгос Японы уулзах газар Улаанбаатар”, “Парламентын гацаа” нийтлэлээрээ,

Тоймч Цэрэннадмидын Булганзаяа: “Сайдын суудал сонгуулийн сурталчилгаа юу”, “Улстөрчдийн үнэлэмжийг өөрчилье”, “Гурав дахь хүчин гэж байхгүй”, “Төрийн ой санамжийг эргүүлж авчиръя”, “Монгол хүнд амьд явах баталгаа байна уу”, “100 хоног, зургаан цаг” зэрэг нийтлэлээрээ,

Тоймч Загдсүрэнгийн Боргилмаа: “Үхлийн тэврэлт”, “Улстөрчдийг тэжээхээ боль, бизнесмэнүүд ээ”, “Ирээдүйгээ идэж амьдрах уу, эсвэл”, болон "НҮБ-ын шинэ мессэж ба Монголын байр суурь" цуврал нийтлэлээрээ,

Тоймч Лхагваагийн Нарантөгс: “МАН-ын ээлжит молиго 1,3 сая төгрөгийн цалин”, “Шүүх хурлыг хойшлуулах ”өмгөөлөгч” тактик”, “Шинэчлэлийн салхи сэвэлзсэнгүй”, “Нэхэх эрхгүй медаль”, “Гамлетаар амьсгалахуй”, “V цахилгаан станцийг ярьсны 20 жилийн ойд…” нийтлэлээрээ,

Тоймч Баатарын Энхмандах: “Хамгийн том хууль зөрчигч-1,2,3” цуврал нийтлэл,  “Тэр Харри Поттер биш”, “Гэрчийг хамгаалах хуультай болъё”,” Шийдвэр гүйцэтгэлийг шүүхэд аваачья”, “Амьтай голтой албат” нийтлэлүүдээрээ

Тоймч Баатархүүгийн Болорсүх: “Багтах зайгүй түүх, “Сонголтгүй гарц”, “Азийн айдас”, “Хариулт нэхсэн асуулт буюу сонгуулийн дүн”, “Обама ирлээ”, “Ургийн гажиг буюу МАХН” нийтлэлүүдээрээ тус тус шалгарч байна.

Нийтлэл бүтээлүүдээ олны таашаалыг татаж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манай нийтлэлч, тоймч, сэтгүүлчид NEWS.mn сайтын хөдөлгөгч хүч, гол цөм, бидний бахархал байдаг билээ. Тэдний нийтлэл, бүтээлүүд уншигч та бүхэн ч таашаан уншсан буй за. Оны шилдгээр шалгарсан нийтлэлчдэдээ цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөж, үг тань үнэн, үзэг тань хурц байж, олон олон шилдэг нийтлэл бүтээлээ уншигчдадаа хүргэж байх болтугай хэмээн ерөөе.

NEWS АГЕНТЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж