Хувийн амьдралаараа олны анхаарлыг эрхгүй татдаг дуучин С.Сэрчмаа Хүүхдийн элч дуучин боллоо. Монголын сурагчдын холбооноос дуучин бүсгүйг Хүүхдийн элч болгон өргөмжилж, олон үрсэд инээмсэглэл бэлэглэж байхыг ерөөж, уран бүтээлд нь ийнхүү урам зориг хайрлажээ. Тэрээр энэ тухайгаа Facebook хуудсандаа “Та бүхэндээ Зул сарын баярын мэнд хүргэе. Энэ өдөр Монголын сурагчдын холбооноос намайг Хүүхдийн элч дуучнаар өргөмжиллөө. Шагналаа та бүхэнтэй хуваалцах гээд яарлаа” хэмээн сэтгэгдлээ бичжээ.
У.БОЛОР