
П.Даш нь Онцгой байдлын ерөнхий газрын даргаар, Л.Алтангэрэл нь тус газрын Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын даргаар тус тус ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагадаа их хэмжээний хохирол учруулсан тул Чингэлтэй дүүргийн шүүхээс 2012 оны долдугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 3,6 жилийн хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл есдүгээр сарын 13-нд Нийслэлийн шүүхэд давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцээд хорих ялын хугацааг өөрчлөлгүй жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр болсон. Ийнхүү Улсын дээд шүүх өнөөдөр хэргийг дахин хэлэлцээд Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.