
11 дүгээр сарын мөнгөний үзүүлэлтүүдийг задалж үзвэл, гадаад валютын хадгаламж 55.0 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 21.5 тэрбум төгрөг, гадаад валютын харилцах 12.5 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 10.3 тэрбум төгрөг, банкнаас гадуурх мөнгө 67.6 сая төгрөгөөр тус тус буурсан ажээ.
Мөнгөний нийлүүлэлт, ялангуяа гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэх шалтгаан нь бэлэн бус төлбөр тооцоо хөгжөөгүй, банкуудын үйлчилгээ сул орнуудад дийлэнх тохиолддог бөгөөд энэ нь татвараас зайлсхийх үүднээс бэлэн мөнгийг гар дээрээ эргэлдүүлж төлбөр тооцоо хийж байгаагаас хамааралтай гэж эдийн засагчид үздэг юм.
У.БОЛОР