Оюутолгойн гэрээг ил болгохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээг ил болгохыг шаардав

“Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийн нээлт болохтой холбогдуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “Оюутолгой” ХХК-ийг далд буюу монголчуудын мэдэхгүй байгаа бүх гэрээг ил нээлттэй болготол аливаа үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг Ерөнхий сайдаас эхлэн УИХ-ын гишүүдэд хандан уриалж буй юм байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийн нээлт болно, түүний ёслолын ажиллагаанд оролцохгүй байх ёстой гэж байна.

Олон нийтэд ил болгох ёстой гэрээнд Бүтээн байгуулалтын гэрээг нэрлэлээ.

Мөн тэрээр аливаа гэрээнд бүтээн байгуулалтын ажлыг нэг ам.долларын зөрүү гаргалгүйгээр нарийн зохицуулалттай хийдэг олон улсын туршлага бий. Хэрэв нэг ам.долларын зөрүү гарахад тэр мөнгийг хэн төлөх, хэн хариуцах гээд нарийн ээдрээтэй асуудлуудыг гэрээнд тусгасан байдаг. Гэтэл Монголын талд хэдэн тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсэн талаар зүгээр л мэдэгдээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байгааг нь бид хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдсэн нь:

2007

2.7
тэрбум ам.доллар (тохиролцсон)

2009

4 тэрбум ам.доллар (ХОГ үзэглэсэн)

2012
эхээр

6.4 тэрбум ам.доллар

2012
сүүлээр

7.8 тэрбум ам.доллар


 Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж