Ума Турман “Gotham” сэтгүүлийн хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Ума Турман “Gotham” сэтгүүлийн хуудаснаа

Кино ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг Америкийн жүжигчин, загвар өмсөгч Ума Турман өнгөрсөн долдугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлж уран бүтээлээсээ түр хугацаагаар холдоод байсан. Тэгвэл Ума Турман хувийн амьдралдаа ихэнх цагийг зарцуулж байгаа талаараа сонирхолтой саяхан хувийн амьдралынхаа тухай “Gotham” сэтгүүлд дэлгэжээ. Түүний гэрэл зураг тус сэтгүүлийн ирэх оны анхны дугаарыг чимэх юм.

Өдгөө 42 настай жүжигчин бүсгүй “Gotham”-д өгсөн ярилцлагадаа “Ээж болох нь миний амьдралд олон эерэг өөрчлөлт авчирч, би маш их аз жаргалтай болсон. Гэсэн хэдий ч би ажилдаа дуртай. Ээж болсон ч хийхийг хүссэн зүйлээ ямар ч айдасгүйгээр хийхийг хүсч байна” хэмээн ярьжээ. Ума 2007 оноос одоогийн найз залуу Буссонтой болзож эхэлсэн бөгөөд тэд өнгөрсөн долдугаар сард охинтой болсон юм. Харин Ума экс нөхрөөсөө 14 настай Маяа, 10 настай Левон нарын хоёр хүүхэдтэй аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж