“Экологийн зуун” байгаль орчны клуб байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Экологийн зуун” байгаль орчны клуб байгууллаа

Ардчилсан хүчний холбооны дэргэд “Экологийн зуун” байгаль орчны клуб байгууллаа. Клубт байгаль хамгаалах, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 төрийн бус байгууллага нэгдсэн  байна. ТББ-ууд клубт нэгдсэнээр хүчээ нэгтгэн илүү бодитой ажил хэрэг болохуйц далайцтай ажил хийхээр төлөвлөж байгаа аж.  Клубын гишүүд өнөөдөр хуралдаж, ойрын хугацаанд хийх ажлаа хэлэлцжээ.  Дэлхий нийтээрээ экологийн сүйрэлд санаа зовинож энэ чиглэлд анхаарлаа хандуулах болсон. Харин манай улсын хувьд байгаль экологи хамгаалах, нөхөн сэргээх олон төсөлбөр хэрэгжүүлсэн боловч бодит үр дүн харагдахгүй байгаа билээ. Клубын гишүүд хэний ч нүдэнд бодитой ажил хийхийг гол зорилгоо болгож байгаа аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж