
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисоос Олон улсын хүний эрхийн тохиолдуулан зарласан “Бидний анхаараагүй жендэрийн асуудлууд” сэдэвт шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаанд News production-ийн сэтгүүлч С.Отгонсүрэнгийн “Жендэр ба эрэгтэйчүүд” нэвтрүүлэг шилдгээр шалгарч, тэргүүн байр эзэллээ. Манай сэтгүүлч С.Отгонсүрэнгийн “Жендэр ба эрэгтэйчүүд” нэвтрүүлэг нь өнөөгийн эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, эрэгтэйчүүдийн нийгэм дэх тэгш бус байдал бий болсныг хөндөж, тэдэнд чиглэсэн төрийн бодлого, нийгмийн эерэг хандлага дутагдаж байгааг харуулснаараа шинэ санаа, шийдэл дэвшүүлсэн бүтээл болж чадсан байна. Түүнчлэн жендэрийн талаарх олон нийтийн буруу ташаа ойлголтыг арилгахад хувь нэмэр оруулсан нэвтрүүлэг болжээ.
Харин уралдааны дэд байрт Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлчтийн бүтээл шалгарсан байна. Энэхүү уралдааны зорилго нь Монголын нийгэмд тулгамдаж буй жендэрийн асуудлуудыг соргогоор олж илрүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход сэтгүүлчдийн идэвхтэй оролцоог дэмжихэд чиглэсэн юм.
Б.МАРАЛ