“Girls Aloud” Зул сарын тоглолтод оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

“Girls Aloud” Зул сарын тоглолтод оролцжээ

Их Британийн “Girls Aloud” энэ жил арван нас хүрч байгаа билээ. Арван жилийн ойгоороо дахин нэгдэж уран бүтээлээ фэнүүддээ хүргэх болсон тэд өчигдөр Зул сарын баярт зориулсан “Top Of The Pops” тоглолтод оролцжээ. Энэ үеэр хамтлагийнхан “Cause You Love Me” нэртэй шинэ дуугаа дуулж, фэнүүддээ бэлэг барьсан байна. Тоглолтод хамтлагийн охид урт даашинзаар гангарчээ.

“Girls Aloud” хамтлагийнхан арван жилийнхээ ойд зориулсан шинэ цомгийн ажлыг дуусгасан бөгөөд ирэх оны хоёрдугаар сараас аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.

“Top Of The Pops” тоглолтод “Girls Aloud”-аас гадна дуучин Рита Ора, Карли Рей Жепсен, Флоренс Велч нар мөн оролцсон байна. Сонирхуулахад, “Girls Aloud”-ийн гишүүн Кимберли BBC телевизийн “Strictly Come Dancing” буюу олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээрээ алдаршсан шоунд оролцож чамгүй бүжиглэдэг болохоо харуулаад амжсан байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж