
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар /ГИХАЭГ/, Цагдаагийн ерөнхий газар Хууль зүйн салбарын нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт маргааш 14.30 цагт гарын үсэг зурахаар боллоо. Энэхүү санамж бичиг хүчин төгөлдөр болсноор хоёр байгууллагын хамтын ажиллагаа бэхжих, нийтийн албаны үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, албан хаагчид харилцан мэдээлэл солилцох боломж бүрдэх ажээ. Тус арга хэмжээний үеэр гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгох виз, визийн зөвшөөрөл, бүртгэл, эрхийн баримт бичиг болон эдгээр иргэнд тавих хяналт шалгалт, үйлдэгдэж буй нийтлэг зөрчлийн талаар танилцуулга хийх юм байна.
У.БОЛОР