Хөгжим сургалтын ухаалаг самбар нь төгөлдөр хуур хөгжмийн 61 болон 88 даралтат хөгжмийг өөртөө суурилуулсан, самбарын автомат удирдлага нь багшийн бичсэн нот, тоглосон хөгжмийг бичих, 180 төрлийн дуу, хэмжээг өөртөө хурдан, удаан хэмнэлээр тоглох чадвартай бөгөөд самбар дээр бичсэн нотыг заагчаар заахад бичсэн нотны дууг гаргах ажээ. Түүнчлэн энэхүү самбарын хамтаар нэг ангийн хүүхэд бүр ашиглах боломжтой 30 ширхэг даралтат, үлээвэр хөгжмийг дээрх сургуулиудад нийлүүлсэн байна. Хөгжмийн зэмсгийг сургалтад хэрэглэснээр багшийн арга зүйн ур чадварыг сайжруулж, суралцагчийн сурах идэвх оролцоо дээшилнэ хэмээн албаныхан үзэж байна.
БШУЯ-аас хүүхэд бүхэнд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ хүрээнд “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж ийнхүү хөгжим сургалтын ухаалаг самбарыг сургуулиудад хүлээлгэж өгсөн юм байна.