“Гэртээ ганцаараа”-гийн ганцаардал

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

“Гэртээ ганцаараа”-гийн ганцаардал

“Гэртээ ганцаараа” киноны од Маколей Калкин сүүлийн үед мансууруулах бодис ихээр хэрэглэх болсон гэх шүүмжлэлд өртөх болсон ч өөрөө энэ тухай эрс няцаадаг гэнэ. Олны нүднээс далд байхыг хүсдэг тэрээр өнгөрсөн бямба гаригт Нью-Йоркийн түргэн хоолны “Taco Bell”-д ганцаараа өдрийн хоол идэж, Зул сарын баярын бэлгээ авахаар мөн л ганцаараа явсан гэнэ. Зарим эх сурвалжууд Калкиныг Мексикийн зоогийн газарт мөн ганцаараа хооллож байгаа талаар мэдээлж, сүүлийн үед Калкиныг хар тамхинаас хамаарлтай, ганцаардмал нэгэн болсон хэмээн мэдээлжээ.

Зул сарын баярын хит кинонуудын нэг “Гэртээ ганцаараа” кинонд Калкин 10 настайдаа тоглож байжээ. Тэрбээр саяхан Нью-Йоркт шинэ байр худалдан авч, “Leisure Inferno” студитэй хамтран ажиллах болсон гэнэ.


Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж