
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн эдгээр буурлуудыг хүлээн авч уулзахдаа ахмадуудынхаа санаачилгыг дэмжихээ илэрхийлээд тэдний хүсэлтийг шийдвэрлэж, ажил хэрэг болгоно гэлээ.
Ахмад багш, хүүхдийн зохиолч Тангадын Бямбарагчаа гуай энэ уулзалтын үеэр хүнд өвчин тусч, ядарч явсан тухайгаа яриад ийм үед Монгол орны минь унаган байгаль, цэвэр агаар хамгийн сайн эм гэдгийг мэдэрсэн. Ийм сайхан эх оронтой хүмүүс бид заавал энэ түгжрэл, нүүрсний утаанд амьдраад яах юм бэ. Орчныг нь бүрдүүлээд өгвөл ахмадууд бид орон нутагтаа амьдарч, эрүүл, зөв амьдралын хэвшлийг залуустаа уриалж, үлгэр үзүүлмээр байна гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.