Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан болж тус Удирдах Зөвлөлийн гишүүн Х.Булгантуяаг жендэр хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилсон байна. Тэрээр Австрали болон Турк улсад ерөнхий боловсрол эзэмшин, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд, АНУ-ын Yale University-д Олон улсын болон хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан юм байна. Мөн Дэлхийн банк болон Оюутолгой төсөл дээр тус тус удирдах ажил хийж байжээ.
Г.ДАРЬ