Японы Засгийн газар огцорлоо

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Японы Засгийн газар огцорлоо

Ерөнхий сайд Ёсихико Нодагийн толгойлсон Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо хэмээн ВВС агентлаг мэдээллээ.

Өнөөдөр болж буй Японы парламентын ээлжит бус чуулганаар Консерватив Либерал-Ардчилсан намын дарга Синзо Абэг Ерөнхий сайдаар томилох ажээ. Арванхоёрдугаар сарын 16-нд болсон парламентын доод танхимын сонгуулиар С.Абэгийн тэргүүлсэн нам 480 суудлын 294-ийг авсан юм. Консерватив Либерал-Ардчилсан нам нь хагас зуун жил засгийн эрх барьж байгаад 2009 оны сонгуульд ялагдан гурван жилийн турш сөрөг хүчин болж иржээ.

Сая болсон сонгуулийн сурталчилгааны үеэр С.Абэгийн тэргүүлсэн нам Японы эдийн засгийг бэхжүүлэх, өрийг багасгах, 2011 оны гуравдугаар сард болсон цунами зэрэг байгалийн гамшгийн хор хохирлыг барагдуулж сэргээн босголтын ажлыг эрчимжүүлэх зэрэг амлалтыг авч байв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж