Дэлхийн хамгийн урт төмөр зам Хятадад

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт төмөр зам Хятадад

Хятад улс нийслэл Бээжин хотыг өмнөд хэсгийн Гуанжоу хоттой холбосон дэлхийн хамгийн урт хурдны галт тэрэгний замыг барьж, ашиглалтад оруулжээ. Нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр өглөө болж, тус замаар 300 км/цагийн хурдтай галт тэрэг Бээжин хотоос анхны урт аялалдаа гарсан байна. Төмөр замын нийт урт 2298 км бөгөөд Ухань, Чаньша зэрэг томоохон хотуудыг дайрсан нийт 35 өртөөтэй аж. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Хятадын нийслэл Бээжин хотоос өмнөдийг чиглэн Гуанжоу хүртэлх замыг ердөө 10 цагт туулах гэнэ.

Хятадын албаныхан энэ тухай “Дэлхийн техник технологийн дэвшлийг шингээсэн хамгийн шилдэг бүтээлийн нэг” гэж тодорхойлсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж