№ | Хичээлийн сэдэв | Хугацаа |
1. | Төсөл хэрхэн бичих вэ? Төслийн ТЭЗҮ боловсруулах | 01 сарын 08 |
2. | Зах зээлийн судалгаа хийх, мэдээлэл цуглуулах аргууд. Зах зээлээ хэсэгчилж зорилтот зах зээлээ тодорхойлох, түүнд хэрэгжүүлэх бодлогууд | 01 сарын 09 |
3. | Чанарын удирдлагын тогтолцоо: | 01 сарын 11 |
4. | Бизнесийн соёл: харилцааны сэтгэлзүй, цаг төлөвлөлт, илтгэл тавих урлаг | 01 сарын 15 |
5. | Үйлчилгээний маркетинг: үйлчилгээний онцлог, үйлчилгээ ба биет бүтээгдэхүүний ялгаа, үйлчилгээг хүлээн авч буй хэрэглэгчдийн зан төлөв, биет бүтээгдэхүүн ба үйлчилгээг үнэлэхэд гарах ялгаа, үйлчилгээний зах зээлийн сегментчилэл | 01 сарын 16 |
6. | Бараа, бүтээгдэхүүний амьдралын мөчлөг, зах зээлд нэвтрэх стратеги. Борлуулалтын бодлого, хуваарилалтын сувгийг сонгох | 01 сарын 18 |
7. | Худалдах, худалдан авах гэрээ, маргаан шийдвэрлэх практик зөвлөмж | 01 сарын 22 |
8. | Борлуулалтыг нэмэгдүүлэхэд үйлчилгээний ажилтаны гүйцэтгэх үүрэг | 01 сарын 23 |
9. | Зураасан код, түүний ач холбогдол, төрлүүд, Зураасан код нийлүүлэлтийн гинжин сувгийн ажиллагааг хөнгөвлөх хэрэгсэл болох нь | 01 сарын 25 |
10. | Мэдээлэл, интернетийг олон улсын худалдаанд ашиглах нь | 01 сарын 29 |
11. | Зөрчилдөөний менежмент | 01 сарын 30 |
Худалдааны маркетинг, менежментийн сургалт явуулна
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бизнес эрхлэгчдэд болон аж ахуй нэгжүүдэд бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болох сургалтыг зохион байгуулдаг юм. Энэ хүрээнд 2013 оны нэгдүгээр сард худалдах, худалдан авах гэрээ, үйлчилгээний маркетинг гээд төрөлжсөн сургалтуудыг хийхээр төлөвлөжээ. Сургалтыг дараах байдлаар зохион байгуулах юм байна.
У.БОЛОР