“Boyzone” хамтлагийн дуучин эхнэрээсээ салжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Boyzone” хамтлагийн дуучин эхнэрээсээ салжээ

Ирландын хөвгүүдийн болох “Boyzone” хамтлагийн дуучин Ronan Keating
өчигдөр эхнэрээсээ салж буй тухайгаа өөрийн албан ёсны сайтад мэдээлжээ.
“Та
бүхэндээ нэгэн гунигтай мэдээ хүргэе. Yvonne бид хоёр өнөөдөр албан
ёсоор гэрлэлтээ цуцлуулж байгаа. Гэхдээ бид ирээдүйд хүүхдүүдийнхээ
ирээдүйн төлөө хамтдаа санаа тавих болно. Гэр бүлийн маань амьдралд хүнд
үе тохиож байна” хэмээн бичсэн байна.
Түүний эхнэр Yvonne нь
Ирландын загвар өмсөгч ба тэд анх 1998 онд хуримаа хийсэн ба 12 жил
хамтдаа амьдран, гурван хүүхэдтэй болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж