Нигерт Зул сараар дараалсан халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Нигерт Зул сараар дараалсан халдлага гарчээ

Зул сарын баярын өдөр буюу өчигдөр Нигерт зэвсэглэсэн этгээдүүд Христийн хоёр сүмд дараалан халдлага үйлдэж, 12 хүний аминд хүрчээ. Эхний халдлага Йобе мужийн Постикум хотын Христийн сүмд гарч, зэвсэгт этгээдүүд гал нээж сүмийн пастор, илтгэгч нарын зургаан хүний амийг хөнөөгөөд сүмийг галдан шатаасан байна. Харин удаахь халдлага нь Борно мужийн Майдугури хотын Христийн сүмд гарч, мөн зургаан хүн амь үрэгдсэн байна.

Нигерийн албаныхан дараалсан халдлагад лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийг буруутгаж байгаа аж. Тус улсад сүүлийн үед Христийн шашинтнуудын эсрэг лалын “Боко Харам” бүлэглэлийн халдлага, дайралт ширүүсээд байгаа бөгөөд тус бүлэглэл Нигерийг Христийн шашинтнуудаас цэвэрлэж, лалын шашны дүрэм журмыг тогтоохыг хичээдэг юм. Нигерт өнгөрсөн жилийн Зул сарын баяраар “Боко Харам” бүлэглэлийн дайчдын халдлагын улмаас 30 гаруй хүн амь үрэгджээ. “Боко Харам” бүлэглэл өнгөрөгч 2010 оноос хойш  Нигерийн хойд, төв хэсгийн мужуудын нийт 18 Христийн сүмд бөмбөг тэслэх, гал нээх байдлаар халдлага үйлдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж