
Сун Хье Кё ийнхүү анх удаа хятад кинонд тоглож буй юм. Энэ тухай тэрбээр албан ёсны цахим хуудсандаа “Энэ кинонд тоглосноор надад Хятадын ард түмний соел, уламжлал, зан заншлыг судлах боломж олдсон. Мөн хамгийн их таалагдсан зүйл нь хятад эмэгтэйн үндэсний хувцас. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг төгс харуулж байгаа мэт надад санагдсан” хэмээн бичжээ.
Тус кинонд Сон Хье Кётой хамтран Хонгконгийн жүжигчин Тони Люн Чиу Вай тулааны их мастер Ил Маний дүрд тоглож байгаа аж. Харин киноны найруулагчаар Ван Карвай ажиллаж байгаа гэнэ.
“The Grandmaster” кино ирэх оны нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийх юм.
Э.АНХТУЯА