Өдгөө Монгол Улс, тэр дундаа Өмнөговь аймаг баялгаараа харийнхны бүр тодруулбал хятадуудын шүлсийг асгаруулж байна. Алт, зэс, коксжих нүүрснээс авахуулаад төмрийн хүдрийг нь хүртэл хятадууд ухаад эхэлчихсэн. Баялгийг ухахдаа байгалийг бүр орвонгоор нь сүйтгэж байна. Говийн бүрдийг байтугай гүний цэнгэг усыг нь хүртэл шавхаж гүйцлээ. Үүний тод жишээ нь Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Могойн толгой гэх газарт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ду-Юан” компани төмрийн хүдрийн ордыг ухаж, говийн чандмань эрдэнэ болсон гүний усаар хүдрээ баяжуулан эх нутаг руугаа зөөж байна. Гүний усаар хүдэр баяжуулах нь уг нь хуулийн зохицуулалттай аж. Гэтэл эндхийн хятад ноёд хүдрийг нь олборлоод зогсохгүй олборлосон хүдрээ Монголын говийн гүний усаар давхар баяжуулж аваад урагш гаргадгийг нутгийн иргэд төдийгүй уурхайн монгол ажилчид ч эсэргүүцэж байгаа гэнэ. Хятадын “Ду-Юан” компанийн нэрийг монголчилбол “Улаан мөнгө” гэсэн утгатай аж.
Тус компани 200 орчим хятад, 40 орчим монгол ажилтантай бөгөөд олборлолт эхэлсэн цагаас хойш нэг монгол ажилчин нас барж, нэг нь хүнд гэмтэл авч тахир дутуу болжээ. Нөгөөтэйгүүр, “Ду-Юан” компанийн Монгол талын нууц ноёнтон нь МАК-ийн Б.Нямтайшир гэх яриа ч бий. Тээврийн зардал энэ тэрийг хэмнэх үүднээс алдарт Бор толгойг хүртэл нүхэлж нүхэн гарц хийхээр тохиролцоонд хүрчээ. Улмаар энэхүү зам Цагаан дэрсийн заставаар дайрч Хятад улсын нутаг дэвсгэр рүү гарах юм.
Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина ууЭх сурвалж: www.wikimon.mn