Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлж олгохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлж олгохгүй гэв

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг маргаашнаас эхлэн Хаан, Хадгаламж, Капитал банкаар дамжуулан олгох болсныг тэрбээр мэдэгдлээ. Нийт 178 мянган иргэнд 340 мянган төгрөг олгоход шаардагдах 115 тэрбум төгрөгийг холбогдох дансанд нь өчигдрөөс эхлэн байршуулжээ. Мөнгө олголтыг энэ ондоо багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн юм байна. Гэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ ондоо л багтаж 340 мянган төгрөгөө авахгүй бол буцаагаад Төрийн сан татчих вий гэж айх зүйлгүй, шинэ он гарсны дараа ч авах боломжтойг мөн хэлж байна.

Харин 21 мянган төгрөгөө авч чадаагүй байгаа иргэдэд шинэ он гарангуут мөнгө олголт эхлүүлэхээр болжээ. Тэгвэл  “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлж авах хүсэлтээ илэрхийлсэн иргэдэд шинэчлэлийн Засгийн газар мөнгө олгохгүй гэдгийг С.Эрдэнэ сайд мэдэгдлээ. Өмнөх Засгийн газар маш хариуцлагагүй шийдвэр гаргасан байсан, тийм учраас үүнийг хэрэгжүүлэхгүй гэж байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эргэж мэдээлнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж